Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар сүүлийн 1 сарын хугацаанд иргэдийн анхаарлын төвд байгаа “Туулын хурдны зам” төслийг бүрэн зогсоох шийдвэрийг гаргалаа. Тус төслийг нийслэлийн зүгээс хэрэгжүүлэхээр ажлыг нь аль хэдийнэ эхлүүлэхдээ Туул голын татамд зам гаргах нэрийдлээр бургас болон улиас моддыг их хэмжээгээр тасдан сугалж буруутай үйл ажиллагаа хэрэгжүүлээд байгаа. Байгаль орчинд илт хор хөнөөлтэй нь олон баримтаар нотлогдож үүнтэй зэрэгцүүлэн УИХ-ын байнгын хороодоор орж төслөө танилцуулахдаа БОНҮ хийгдээгүй нь батлагдсан байдаг. Мөн тендерт сонгон шалгарсан компани нь БНХАУ-ын эсвэл Хонгконг улсынх уу гэдгээр нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн зэрэг маш олон ойлгомжгүй асуудлыг дагуулсан бүрхэг төсөл юм.
Одоо төслийг зогсоох шийдвэр гаргасны дагуу уг ажлын сонгон шалгаруулалтаас эхлэн үнэлгээ дүгнэлтийн бүх материалуудыг дахин шалгаж буруутай этгүүд байгаа бол хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг.
Нийтэлсэн: Б.Базар

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!