UB 20°C USD 3,575.80 EUR 4,150.79 CNY 529.18
2026-06-16
nyambaa

2024 оны 10 сараас хойш Улаанбаатар хот Нямбаатар гэх шинэ даргатай болж байлаа. Түүнийг тухайн үеийн засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн сайдаас шилжүүлэн улс төрийн албан тушаалаар томилж байв. Тэр цагаас хот маань нар үзсэнгүй 2 жил гарныг баржээ. Хэл амтай хэрүүлчийн дээр шазруун гэж жигтэйхэн уур уцаартай тэрээр саяхан 5 сард мөн л адил улс төрийн шийдвэрээр даргын суудлаасаа огцорсон ч тамгаа орхиод зугтааснаар олныг гайхшруулав.

Улаанбаатар нийслэл хэмээх том айл биеэ дааж төсвөө бүрдүүлдэг болсноос хойш бонд босгох, элдэв татварыг нэмэх зэргээр огцом шийдвэрүүдийг гаргаж иргэдийн бухимдлуудыг төрүүлдэг байв. Замын хураамж, автомашины ашиглалтын татварыг 4-5 дахин нэмэгдүүлсэн түүний багийн зарцуулах төсөв 2 жилийн дотор 5 их наяд хүртлээ өссөн байна. Гэвч олсныхоор зарцуулж тоймгүй олон мега төслүүдийг хэрэгжүүлэхээ зарлаж байв.

Сэлбэ дэд төв, төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, “Туулын хурдны зам” зэрэг олон төслүүд нь балагтай. 2.6 их наядын төсөвтэй хамгийн том төсөл болох “Туулын хурдын зам” төслийг хэрэгжүүлэх нэрээр хагас дутуу бичиг баримттай, батлагдсан ажлын зураггүй ажлыг эхлүүлж иргэдийн эсэргүүцэлтэй тулснаар 2 сарын хугацаатай тэмцэл Улаанбаатар хотод өрнөсөн. Энэхүү тэмцлээс шалтгаалан иргэд хотын дарга болон түүний багийн захиран зарцуулах төсвийг шалгаж эхэлсэн байдаг. Мөн шилэн дансыг нягталж бачимдуулав. Эхнээсээ түүний 1-р орлогч. М.Даваадалай одоогоор өөрийн хариуцсан төслөөсөө болж цагдан хоригдоод байна. Мөн түүний дүү М.Мөнхдалай “Улаанбаатар метро төсөл”-ийн зохицуулагч цагдан хоригджээ. Төрсөн ах дүү хоёр нэг даргын дор ажил хариуцаж цагдан хоригдсон анхны тохиолдол болов.

/2026.06.15-06.16/ Нямбаатартай холбогдсон ажил, албан тушаалтнууд ийнхүү буруу замаар явж байгааг шалгах зорилготой нэр бүхий гишүүдийн саналаар сонсгол зохион байгуулж байна. Түүнийг аялдан дагалдаж байсан НИТХ-ийн 45 төлөөлөгч энэхүү сонсголд чих нь халууцан очиж холбогдох мэдээллүүдээ өгч байна. 45 төлөөлөгчийн 43 нь Нийслэлийн харъяаны нийтийн байгууллагуудад ТУЗ-ын гишүүн даргаар 106 давхар албан тушаалыг хашиж байгаа нь олны хэл ам дагуулаад байна.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн