UB 13°C USD 3,572.96 EUR 4,201.62 CNY 523.95
2026-04-22
676293491_1530098971809566_5101601061675149948_n

БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалан Старлинк компанийн менежер Сонхван Жоныг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газар цахим сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэх, интернэт урсгалыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Энэхүү уулзалтаар ерөнхий боловсролын сургуулиуд шилэн кабелиар холбогдсон ч нэгдсэн сүлжээний дэд бүтцэд бүрэн холбогдож амжаагүй. Иймд аймаг, сумын сургуулиудад старлинкийн сүлжээ нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал тавьлаа.

Старлинк компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, мэнд боловсролын салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн