UB 13°C USD 3,572.96 EUR 4,201.62 CNY 523.95
2026-04-22
medeenii-nuur2

Голомт банк дэлхийд 800 сая гаруй хэрэглэгчтэй Apple Pay төлбөрийн системд картаа холбох боломжийг нэвтрүүлж, iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх цоо шинэ боломжийг өөрийн харилцагчдадаа арилжааны банкнуудаас анхлан олгосон байдаг.

Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өмнө нь зөвхөн Mastercard болон Т брэндийн картыг холбох боломжтой байсан бол одооноос эхлэн Visa брэндийн картыг холбох шийдлийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр Голомт банкны харилцагчдын хувьд Apple Pay-д холбох боломжтой картын сонголт илүү өргөн болж байна.

Голомт банк нь арилжааны банкнуудаас Visa брэндийн кредит болон дебит картыг өөрийн харилцагчдадаа хамгийн олон төрлөөр хүргэж буй. Үүнд биет картаас гадна онлайнаар идэвхжүүлэн ашиглах боломжтой виртуал карт ч багтана.

Та Apple Pay-дээ Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглахыг хүсвэл юун түрүүнд ЭНД дарж, картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаад шинэ картаа захиалаарай.

Харин картаа захиалсны дараа SocialPay аппликэйшнээр дамжуулан Apple Pay-д картаа холбох юм.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн