04-р сарын 22-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2026 оны 04-р сарын 21-ний 20 цагаас 04-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын хөндийгөөр -6…-11 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яарсаг-Сонгины орчмоор -4…-6 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө дулаарч +16…+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө дулаарч +16…+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.
2026 оны 04-р сарын 23-наас 2026 оны 04-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 23-наас нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +23…+28 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!