2026 оны 1-р улирлын байдлаарх макро-эдийн засгийн үзүүлэлтүүд:
- Монгол Улсын эдийн засаг 2025 онд жилийн дүнгээр 6.8 хувиар өссөн бол 2026 оны эхний хоёр
сарын байдлаар 7.6 хувийн өсөлттэй байна. Үүний 5.1 нэгж хувийг уул уурхайн салбарын өсөлт
эзэлж байгаа бол 2.3 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байна. - Өмнөх оны сүүлийн хагаст сэргэсэн уул уурхайн салбарын үйлдвэрлэл 2026 оны эхний саруудад ч
үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэж байгаа билээ. Тодруулбал, нүүрсний экспорт
өндөр түвшинд хадгалагдаж, Оюу толгойн зэсийн баяжмалын агууламж нэмэгдсэнээр уул уурхайн
салбарын өсөлт эрчимжин 2026 оны 2-р сарын байдлаар 32.3 хувиар өсөөд байна. - Ингэснээр нүүрс, зэс зэрэг голлох түүхий эдийн экспорт сэргэж, импорт үргэлжлэн саарснаар
гадаад худалдааны тэнцэл ашигтай бөгөөд санхүүгийн дансны хувьд гадаад валютын цэвэр орох
урсгал харьцангуй өндөрт хадгалагдаж, алт тушаалт нэмэгдсэн зэрэг нөлөөгөөр төгрөгийн ханш
тогтворжин гадаад валютын албан нөөц (ГВАН) 2026 оны 3-р сард түүхэн дээд хэмжээ буюу 3.2
тэрбум ам.долларт хүрлээ. - Мөнгөний бодлогын хатуу бодлого үргэлжилж, инфляц оны эхний саруудад саарах хандлагатай
байсан ч хүнсний үнийн өсөлтийн нөлөөгөөр эргэн эрчимжиж, 2026 оны 3-р сарын байдлаар 7.4
хувьд хүрэв. - Эдийн засгийн өсөлтийг энэ онд уул уурхайн салбар болон томоохон төслүүдийн хөрөнгө
оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд голлон тэтгэх хүлээлттэй байна. Цаашилбал, гадаад орчны
эрсдэлт нөхцөл байдал, газрын тосны үнийн төлөв нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл өндөр байгаа
ч Монгол Улсын эдийн засаг геополитикийн тодорхойгүй нөхцөл байдалд харьцангуй тогтвортой
байх төлөвтэй байна.
Голомт банкны 2026 оны 1-р улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүдийг өмнөх оны
мөн үетэй харьцуулахад:
- Нийт актив 2.7 их наяд төгрөг буюу 17.8%-аар өсөж, 18.2 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт зээлийн багц 417 тэрбум төгрөг буюу 5.4%-аар өсөж, 8.1 их наяд төгрөгт хүрэв. Зээлийн
багцын тэнцвэртэй байдлыг хангаж ажилласнаар 54%-ийг байгууллагын зээл, 46%-ийг иргэдийн
зээл бүрдүүлж байна. - Чанаргүй зээлийн харьцаа 3.1 хувиас буурч, 2.8 хувьд хүрч сайжрав.
- Харилцагчийн эх үүсвэр 1.6 их наяд төгрөг буюу 19.5%-аар өсөж, 10.1 их наяд төгрөгт хүрэв.
- Хөрөнгө оруулалтын багц 94.8%-аар өсөж, 2.6 их наяд төгрөгт хүрэв.
- Нийт өөрийн хөрөнгө 23%-аар өсөж, 1.7 их наяд төгрөгт хүрэв.
- Татварын дараах цэвэр ашиг 43.9 тэрбум төгрөгт хүрч, жилээр илэрхийлсэн дундаж өөрийн
хөрөнгийн өгөөж 11.5% байна. - Монголбанк болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг
бүрэн хангаж ажиллалаа.
Тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарж зочилно уу

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!