UB -2°C USD 3,573.26 EUR 4,209.84 CNY 524.15
2026-04-16
Screenshot_6

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогтод Хэрэг эрхлэх ерөнхий газрын тэмдгийг Д.Амарбаясгалан дарга хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, цаашдын улс төрийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн 2027, 2028 оны төрийн сонгуулийн ялалтын бэлтгэл ажлыг өнөөдрөөс эхлэн эрчимжүүлэх шаардлагатайг онцолж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ нэгдмэл зорилго дор хамтран ажиллана гэв.

Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Амарбаясгалан “Нээлттэй, цэгцтэй-Ардчилсан нам” үндэсний аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан Хэрэг эрхлэх ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлж шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн даргад ажлын амжилт хүслээ.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн