UB -2°C USD 3,573.26 EUR 4,209.84 CNY 524.15
2026-04-16
сссссс

Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран “Эрчим хүчний салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2026 оны 04 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар танилцуулах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэх зорилготой байв.

Өдөрлөгийн хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, нийт 474 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө, мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудалд нь газар дээр нь хариу өгч, шийдвэрлэн ажиллалаа.

Мөн өдөрлөгийн үеэр эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж буй 14 аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг шийдлүүдээ олон нийтэд танилцуулсан юм. Үүнд: “Би Ай Би Дисковери Тогтвортой эрчим хүчний технологи” ХХК, “Жи-Пауэр” ХХК, “Нар Партнерс” ХХК, “Рентек Инженеринг энд Консалтинг” ХХК, “Клийн Ресурс Девелопмент” ХХК, “МайМонСоорс” ХХК, “Мон кабель” ХХК, “Монхорус интернэйшнл” ХХК, “Ультрасоник” ХХК, “Эко сквэр энержи дистрибюшнс” ХХК, “Гүехэн далай” ХХК, “Баясалтөгс” ХХК, “Мон ашид” ХХК, “Эй Жи Зэт” ХХК тус тус оролцов.

Энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчим хүчний салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн