UB -2°C USD 3,573.26 EUR 4,209.84 CNY 524.15
2026-04-16
darmn_poster_lightlogo_Esreg10

УИХ дахь Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн өртөг, байгаль орчны үнэлгээ, эдийн засгийн тооцоолол зэргийг дахин судлах ажлын хэсгийг байгуулах талаар саналыг хэлэлцлээ. Уг саналыг төсвийн байнгын хорооны гишүүн Р.Батболдын зүгээс гаргажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн хооронд маргаан өрнөж эцэст нь ажлын хэсэг байгуулахыг дэмжих эсэх томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх 10 гишүүн (Ж.Алдаржавхлан, Т.Аубакир, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Б.Заяабал, З.Мэндсайхан, Ч.Номин, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Б.Чойжилсүрэн) дэмжээгүй санал өгч уг ажлын хэсэг байгуулагдахгүй боллоо.

Иргэд сонгогчдын саналыг авч тойргоос сонгогдсон гэдгээрээ түрий барьж шинэ гишүүддээ онгирсон Х.Булгантуяа гишүүний хувьд: “Туулын хурдны зам төсөл баригдвал түгжрэл шийдэгдэх ёстой. Энэ нь бидний сонгуулийн амлалт хэмээн хэлсэн бол П.Сайнзориг гишүүний хувьд попролт хэрээс хэтэрлээ гэсэн бачим санаагаа хүчилж харагдсан”. Бодит байдлыг ухаарах сөхөөгүй тэдний хувьд цаанаасаа даалгавартай гэлтэй ингэж эсэргүүцэж кноп дарах нь юунд хүргэх вэ. Үнэхээр сайн төсөл бол 2.3 их наядыг зарцуулж эхлэхээс нь өмнө сайтар нягталж шалгах нь чухал байсан шүү дээ. Асуудал гарахгүй бол хэрэгжүүлэхэд татгалзах зүйлгүй биз.

Гэтэл илт байгаль орчинд хор хөнөөлтэй, эдийн засгийн тооцоолол, нарийвчилсан үнэлгүүнүүд дутмаг, ажлын зураг нь эцэслэн батлагдаагүй уг төсөл нийслэлчүүдэд дэндүү ойлгомжгүй байна. Энэ санааг илэрхийлэн АН-ын болоод ИЗНН-ын гишүүд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй талаар илт ширүүн үг шидэлцэж байлаа.

Эцэст нь дээрх 10 гишүүний хувьд угтаа бол төсвийн байнгын хороонд харъяалагдаж УИХ-аар хэлэлцэх томоохон ажлуудын санхүү, тооцоог урьдчилан хянаж шалгах үүрэгтэй. Энэ гол үүрэг зорилгоо мартсан гэлтэй. Нөхцөл байдлыг үл ойшоож уух уснаасаа илүү улс төрийн эрх ашгаа нэгдүгээрт тавилаа.

Б.Базар

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн