Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.26/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжиллаа.
Нийслэлийн 37 дахь дарга Б.Пүрэвдагвад ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг гардуулахад НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нар байлцлаа.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцэж, НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжсэн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!