UB 9°C USD 3,576.22 EUR 4,177.02 CNY 523.23
2026-05-01
684845712_1257080923265618_8477218190121249950_n

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар (2026.04.29) Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоол батлагдлаа.

Уг тогтоолд:

  • Орхон аймгийн Баян-Өндөр сум,
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сум,
  • Хэнтий аймгийн Хэрлэн сум,
  • Дундговь аймгийн Сайнцагаан сум,
  • Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд батарей хуримтлуурын станцыг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2026-2027 оны өвлийн их ачааллаас өмнө буюу арван хоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад даалгалаа.

Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний импортын хамаарал буурч, ногоон санхүүжилтийн хүртээмж сайжрах, улмаар Монгол Улсын урт хугацааны ногоон хөгжлийн зорилтын хэрэгжилтэд бодит ахиц гарна гэж үзэж байна.

Эдгээр арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, дотоод болон олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн