Хэвлэлийн мэдээ 2026.04.27-05.03
Туулын хурдны зам шийдэл мөн үү? сэдэвт мэтгэлцээнийг Тэнгэр ТВ зохион байгуулж, SaveTuul хөдөлгөөн болон нийслэл хотыг төлөөлөх этгээдүүд өөрсдийн тайлбарыг хэлж олон нийт болон шийдвэр гаргагчид төслийн тухай мэдээлэлтэй болсон.
Засаг даргын 1-р орлогч Т.Даваадалайг Тойрог хурдны зам 1 төслөөс ₮6.6 тэрбумыг авч мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр ЦЕГ-н мөрдөн байцаах алба саатуулан шалгаж 48 цаг саатуулсан боловч шүүгчийн захирамжаар үргэлжлүүлэн хоригдолгүй суллагдсан. Харьяаллын дагуу АТГ дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Өмгөөлөгч Ц. Батболдын Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хэрэг үүсгэсэн ба төслийг хэрэгжүүлэх НИТХ-ын шийдвэрийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэх боломж нээгдсэн.
НИТХ-р Туул голын хурдны замыг дэмжих тогтоол гаргах санаачлага хотын захирагч Х.Нямбаатар гаргасанг НИТХ-ын дарга А.Баяр дэмжээгүй ба улмаар түүнийг огцруулж нийслэлийн төлөөлөгч Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилох шийдвэрийг МАН-ын удирдах зөвлөл гаргав. А.Баяр болон Х.Нямбаатар нарын зөрчил хурцдаж байна.
Туулын хурдны замд гүйцэтгэгчээр шалгарсан China Hyway компанид 500 тэрбум төгрөгийн урьдчилгааг нийслэлээс олгосон ба урьдчилгаа төлбөрийн баталгаа нь банкны эсвэл даатгалын компаниас гаргасан албан ёсны баталгаа биш хуурамч байж болзошгүй тухай SaveTuul хөдөлгөөнөөс шүгэл үлээж хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн ба одоогоор АТГ-с дуудаж тайлбар мэдээлэл аваад байна.
Туулын хурдны замын төсвийг хянан шалгах, нээлттэй сонсгол хийх санаачлагыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гаргав. Нийслэлийн төсвийн зарлагаар ерөнхий хяналтын сонсгол санаачлагыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал гарган тус төслийн талаар эргэлзээг тайлах, мэдээллийг ил тод болгох шаардлага УИХ дээр эрчимжсэн. Урьдчилгаа төлбөрийн баталгаа хуурамч тул Х.Нямбаатарыг нэн даруй огцруулж, хуулийн байгууллага шалгах шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гэж мэдэгдэв.
Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:
China Hyway компанид шилжүүлсэн 500 тэрбум төгрөгын урьдчилгаа төлбөрийн баталгаа хуурамч эсэх дээр хууль хяналтын байгууллагууд тайлбар мэдээлэл дүгнэлтээ гаргана.
Иргэн Т.Алтангэрэлийн санаачилсан Усны тухай хуульд оруулсан өөрчлөлтийг цуцлах цахим өргөдлийн D-parliament дээр санал авах хугацаа дуусна. 100.000 санал авах ёстойгоос одоогоор 6.700 санал аваад байна.
Туулын хурдны замын төсөл хууль зөрчсөн эсэх тухай нээлттэй хэлэлцүүлэг явагдана.
SaveTuul брэндийн богино цамц хар болон цагаан өнгийн сонголттой болж нэмэгдлээ. Худалдан авч бидний тэмцлийг дэмжээрэй. Төслийн үйл ажиллагааг Засгийн газраас зогсоосон тул талбайн жагсаалаа болиод цаасан дээр, сошиал орчинд үргэлжлүүлж байгаа

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!