Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас сонирхлын маргаан үүсэж, ажил хаялт зарлахад хүрчээ.
Уг асуудалтай холбоотойгоор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэж өгөхийг Засгийн газар, Эрчим хүчний яамнаас шаардах зорилгоор жагсаал цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд 2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр 43 тоот албан бичгээр хүргүүлсан байна.
Тус мэдэгдэлтэй танилцан бүртгэж авсан тухай хариу албан бичгийг дөрөвдүгээр сарын 13-ны өдөр ирүүлжээ. Тиймээс МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос дөрөвдүгээр сарын 16-17-ны өдрийн 11:00-14:00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!