Компанийн Ерөнхий инженерийг “ДЦС-4” ТӨХК-ийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1.6.1, 5.3 дахь заалтын дагуу анкетын сонгон шалгаруулалт хийж Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан.
Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, Авилгатай тэмцэх газрын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай 05-5722 тоот албан бичгийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/153 тоот тушаалаар Засварын албаны дарга Цэдэндоржийн Амарбаясгаланг компанийн Ерөнхий инженерээр томиллоо.
Ерөнхий инженер Ц.Амарбаясгалан нь 1991 онд Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр, 2010 онд Удирдлагын академийг бизнесийн удирдлага мэргэшлээр тус тус төгссөн техникийн ухааны магистр, зөвлөх инженер юм.
1991 оноос ажлын гараагаа тус станцын турбин цехийн засварчнаас эхэлж засварын мастер, 2000 онд судалгаа хөгжлийн албаны дулааны тоноглол хариуцсан инженер, 2002 онд засварын албаны ахлах инженер, 2009 онд албаны даргаар тус тус “ДЦС-4” ТӨХК-д 35 жил ажилласан ажлын туршлагатай.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!