UB -2°C USD 3,571.64 EUR 4,122.57 CNY 519.25
2026-04-05
a3eb0d17f1586cf99d6c64cdda34d57a

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг зохион байгуулдаг билээ.

Энэхүү аяны үйл ажиллагаа өнөөдөр 03-р сарын 03-ны өдрөөс эхэлж байгаатай холбогдуулан яамны вэб хуудас, фэйсбүүк хуудасны нүүр хуудсыг аяны мэдээлэл, постероор сольж, мэдээллийг түгээж байна.

Мөн Жендерийн үндэсний хорооноос гуравдугаар сарыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд “ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ САР” болгон тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Салбарын нийт албан хаагчид, удирдлагуудыг энэ аяны болон сарын арга хэмжээг дэмжиж идэвхтэй оролцохыг уриалж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн