UB 13°C USD 3,572.96 EUR 4,201.62 CNY 523.95
2026-04-22
e2e857af-699c-4f24-a2e9-a4188cedda13

Монгол сурагч оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан ‘‘АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД:100’’ үзэсгэлэнг 2026 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 10 хоногийн хугацаатай дэлгэн толилуулах гэж байна.

Тус үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Тагнуулын Ерөнхий Тусгай архив, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Гадаад харилцааны төв архив хамтран зохион байгуулж байна.

ТЕГ-ын Тусгай архивын сан хөмрөгөөс Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн багш, сурагчдын хавтаст хэрэг, түүхэн гэрэл зургууд зэрэг эд өлгийн зүйлсээр үзэсгэлэнд оролцлоо.

эх сурвалж

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн