UB -2°C USD 3,573.26 EUR 4,209.84 CNY 524.15
2026-04-16
Screenshot_39

Ерөнхий байр суурь:

– Усны тухай хуульд яаралтай горимоор нэмэлт өөрчлөлт оруулж, төслийн байгаль орчин болон нийгмийн нөлөөллийн үнэлгээг хуульд заасны дагуу хийгээгүйгээр төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

– Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журмууд, түүнчлэн олон улсын хүний эрх, байгаль орчин мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэм хэмжээг үл хүндэтгэсэн.

– Байгаль орчны шударга ёс, байгалийн эрх, ус, гол мөрнөө дээдэлж ирсэн үнэт зүйлд нийцэхгүйгээс гадна сөрөг нөлөөлөл нь иргэд, ирээдүй хойч үе, Туул голын амьд экосистемд шууд нөлөөлж болзошгүй тул төслийг бүрэн зогсоож, цаашид үргэлжлүүлэхгүй байж, сүйтгэсэн экосистемийг яаралтай нөхөн сэргээх шаардлагатай.

Уг хамтарсан шаардлагад нэгдсэн Иргэний нийгмийн байгууллагууд:

Агаарын харуул НҮТББ (Breathe Mongolia)

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл

Глоб Интернэшнл Төв ТББ

“ГҮНЖ” төв

Гэр өргөө ТББ (GerHub)

ЛГБТ Төв НҮТББ

Монголын Эмэгтэйчүүдийн Сан

Оюу Толгой Хяналт ТББ

Оюуны Инноваци ТББ

Хил хязгааргүй алхам ТББ

Хүний эрх хөгжил төв

Хөөрхөн зүрх

Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл

Environmental Justice Initiative by Breathe Mongolia

New Nomad Institute

Youth LEAD Mongolia ТББ

Trans* For Unity

Өнөөдөр Хатан Туултай хэрхэн харилцаж, түүнийг ашиглаж, хамгаалж байгаа нь ирээдүй хойч үеийнхний өвлөн авах байгаль орчин, соёл, эрх зүйн орчныг бүтээнэ гэж үзэж буй тул эдгээр байр суурьтай нэгдэж байвал цааш нь түгээн өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэхийг уриалж байна

Дээрх мэдэгдлийг иргэний нийгмийн 16 байгууллагууд нэгтгэн гаргажээ

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн