“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дашдаваа өөрийн цахим хуудсандаа Туулны хурдны зам төсөлтэй холбоотойгоор эрчим хүчний ханган нийлүүлэгчийн байр сууринаас үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ: Хангайн бүсийн 11 аймгийн 160 мянган хэрэглэгчийг хангаж байгаа 110 Квт-ын 830 км агаарын шугам нь эрчим хүчний чанар, стандарт хангахгүй болсон. Арайхийн 90 кВт-аар цахилгаан дамжуулж байгаа. Хэрвээ төлөвлөсөн ёсоор шинэ шугам баривал тус бүс нутагт эрчим хүчний тасалдал 50%-иар, алдагдал 42% буурна гэж ярьж байсан.
Гэтэл саяхандаа нийслэл даяараа 2026 оны нэгдүгээр сард цахилгаан дулааны хязгаарлалтад орж, иргэд тоггүй, дулаангүй, усгүй зутрахын зовлонг биеэрээ амссан. Аж ахуйн нэгжүүд санхүүгийн хохирол хүлээсэн. Харамсалтай нь, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт цахилгаан, дулаанаас хурдны зам чухал бүүр аминаас нь ч илүү үнэтэй байгааг өнгөрсөн өдрүүдэд харлаа.
Харьцуулбал “гал алдах” дөхсөн эрчим хүчний салбарын бүтэн жилийн хөрөнгө оруулалт 330 тэрбум байхад ганцхан замын төсөлд 7 дахин их хөрөнгө тавьсан нь “гэр нь шатаж байхад хашаагаа будах”-тай ялгаа алга даа гэхээс өөр тайлбар алга

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!