Европын Холбооны “AI Act” буюу Хиймэл оюун ухааны хууль бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэлснээр технологийн компаниуд өөрсдийн алгоритмын ил тод байдлыг хангах, мэдээллийн нууцлалыг чанд сахих үүрэг хүлээлээ. АНУ болон Хятад улсууд хагас дамжуулагч буюу чипний үйлдвэрлэлээрээ давамгайлахын тулд тэрбум тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсээр байна. Энэ нь ирээдүйн технологийн дэд бүтэц хэний хяналтад байхыг шийдэх чухал тулаан болоод байна.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!