2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлээд байсан 208 эрхмээс 5 сарын 16-ны байдлаар 7 хүн нэрээ татсан бол өчигдөр буюу 05 сарын 22-ны өдөр нэр дэвшигчдийг батламжлах сүүлийн өдөр 137 хүн нэрээ баталгаажуулж байна. Эдгээр 137 бие даагч нар хууль ёсны хугацаат өдөртөө амжиж материалаа бүрдүүлж өгсөн хүмүүс юм. Хасагдсан хүмүүсийн материалыг аудитын байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагуудын шалгалтаар шаардлага хангахгүй гэж үзсэн гэж сонгуулийн ерөнхий хороо мэдээллэжээ. Мөн 3 хүний материалыг дахин шалгах шаадлагатай гэж үзсэн хүмүүсийн дунд УИХ-ын гишүүнээр өмнө нь 2 удаа сонгогдон ажиллаж байсан Н.Номтойбаярын нэр дурдагдаж байна. Н.Номтойбаярын хувьд энэ удаагийн сонгуулиар Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшихээр илэрхийлж дэмжигчдийн гарын үсгээ бүрдүүлж өгснөө илэрхийлж байсан.
