2026-03-28
654858127_1487776622708163_6061826433057881044_n

Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сангаас намын дэргэдэх бодлогын судалгаа, сургалтын байгууллага болох Гэрэгэ тинк танкын чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд Гэрэгэ тинк танкын төлөвлөсөн судалгаа, зохион байгуулах арга хэмжээ, сургалтуудад Сангийн зүгээс техник, санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл Конрад-Аденауэрын сан, Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Ардчилсан намын төлөвшилд тууштай 30 гаруй жил дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд Гэрэгэ тинк танкын нотолгоонд суурилсан бодлого боловсруулах үйл ажиллагаанд энэхүү дэмжлэг нь үнэтэй хувь нэмэр оруулах болохыг онцоллоо.

Конрад Аденауэрын сангийн суурин төлөөлөгч Виктор Франк Ардчилсан намаас бодлого боловсруулах чадавхаа бэхжүүлэн Гэрэгэ тинк танкыг байгуулсанд баяр хүргэж, УИХ дахь АН-ын бүлгийн залуу гишүүдийн 2025 оны 12 сард ХБНГУ-д хийсэн айлчлал, тэр дундаа Сангийн удирдлагуудтай хийсэн уулзалтууд энэхүү гэрээг байгуулахад чухал ач холбогдолтой байсныг дурдав.

Уулзалтад Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл, Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, Гэрэгэ тинк танкын захирал Х.Номингэрэл, АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв, КАС-ийн менежер Б.Сүхбат нар оролцлоо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн