2026-03-18
naranbaatar

Уул уурхайн эдийн засагч Лүндэгийн Наранбаатарын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ энэ оны эхээр зарлаад байсан. Тэрээр АН-ын гишүүн байсан бөгөөд тухайн үеийн намын дарга З.Энхболдын үйл ажиллагаанд санал шүүмжээ илэрхийлснийхээ төлөө намаасаа хөөгдөж байсан удаатай. Тэр цагаас хойш Л.Наранбаатарын идэвхи сайжирч ард иргэдэд Эрдэнэс таван толгой компанийн 1072 гэгдэх хувьцааны ноогдол ашгийг өгүүлэх тал дээр зүтгэж байгаа билээ.

Харин энэ удаагийн сонгуулиар Л.Наранбаатарыг 2 тусдаа нам эвслээс нэр дэвших гэж бүртгүүлсэн хэмээн үзэж сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг нь одоог хүртэл олгоогүй байна.

Жагсаал

Уг нь Л.Наранбаатарын хувьд хоёр тусдаа газраас зэрэг нэр дэвших гэсэн оролдлого огт хийгээгүй бөгөөд энэ нь ч баримтаар ил болсон юм. Гол шалтгаан нь Дархан-Уул аймагт Зөв хүн Электрот эвслээс нэр дэвших гэж байгаад нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р тойрогт Сахигтун-19 эвслээс нэр дэвшсэн сошиал хуудасны мэдэгдэл байдаг. Харин Наранбаатарын хувьд сонгуулийн тухай хуулийн ямар ч зүйл заалтыг зөрчөөгүй гэдгээ нотлохын тулд сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгөөд байгаа юм.

СЕХ-ны гадаа талбайн жагсаал

2020.06.08-нд Шүүхийн тов зарлагдаж урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд үүнд Зөв хүн Электрот эвслээс Л.Наранбаатарыг нэр дэвшүүлэх гэсэн оролдлого, өөр ямар нэг бичгээр үйлдсэн баримт байхгүй хэмээн мэдүүлсэн байна.

Одоогоор түүний нэр дэвшигчийн үнэмлэх СЕХ-оос албан ёсоор олгогдоогүй байгаа тул сонгуулийн сурталчилгаа явуулах боломжгүй байна.

Нийтэлсэн: Базар