Нийслэлээс хэрэгжүүлж буй “Туулын хурдны зам” төсөл нь байгаль орчны төлөв байдал, нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй, холбогдох төслийн бичиг баримтууд дутуу гэдэг шалтгаанаар БОАЖ-ын яамны сайдын тушаалаар түр зогсоод байна. Гэсэн ч Туул голын орчимд газар шорооны ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ байдал нь иргэдийн эгдүүцлийг төрүүлсээр байгаа билээ. Тэгвэл уг үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож Туул голоо байгаа чигээр нь авч үлдэх “Хатан туулаа хамгаалъя” #SaveTuul хөдөлгөөн 23 дахь өдрөө буюу 4 дэх 7 хоногтоо тасралтгүй үргэлжилж байна.
Иргэдийн хөдөлгөөний зүгээс төслийг санаачлан гүйцэтгэх шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд маш өндөр өртөг бүхий төсөл нь эдийн засгийн хор хөнөөлтэйгөөс гадна байгаль орчинд Туул голын ай савд онцгой хор хөнөөл учруулна гэсэн байр суурин дээрээ бат зогссоор 04 сарын 11-ний өдөр ээлжит жагсаалаа зохион байгууллаа. Жагсаалд өдөр ирэх бүр олон иргэд өөрсдийн үгээ хэлж Туул голоо хамгаалж авч үлдэхийн төлөө нэг сэтгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Дашрамд дурдахад “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний зүгээс 2026.04.02-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд Н.Учрал болон ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарт шаардах бичиг хүргүүлсэн хэдий ч хариулт хүлээн авах 7 хоногийн хугацаа аль хэдийнэ өнгөрөөд байна.




















Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!