UB -10°C USD 3,571.64 EUR 4,122.57 CNY 519.25
2026-04-05
666052419_26642952495301629_4485918948602699800_n

Өнөөдөр буюу 04.04-ний өдөр “Хатан туулаа аваръя” иргэдийн хөдөлгөөний зүгээс Сүхбаатарын талбайд ээлжит жагсаалаа зохион байгууллаа. Жагсаалт зохих зөвшөөрлийн дагуу 12:00-17:00 цагийн хооронд үргэлжилсэн байна. Тайван жагсаалд оролцож буй иргэдийн зорилго болон тавьсан шаардлага үндэслэлүүдийг доор хуруйнгуйлан орууллаа.

  • Туулын хурдны замын ажлыг Байгаль орчны үнэлгээ батлагдаагүй байхад эхлүүлсэн тул одоо үргэлжилж байгаа ажлуудыг яаралтай зогсоох
  • Усны газрын дүгнэлт баталгаажиж гараагүй тул одоо үргэлжилж буй ажлуудыг яаралтай зогсоох
  • Туулын ай сав дагуу цэвэр усны хамгаалалалтын бүс оршиж буй тул байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан үйлдлээ нийслэлийн зүгээс яаралтай зогсоох
  • Иргэдийн мэдэх эрхийг хангаж төслийн талаар ойлгомжтой, бодит мэдээллийг өгөх. Эдийн засгийн тооцоо, замын орц гарц одоог хүртэл тодорхой болоогүй
  • Хөрсний усны бүтцэд нөлөөлөх, давхаргын тогтолцоо алдагдах тул зам гүүрийн трассаа өөрчлөн шилжүүлэх
  • Нийслэлийн иргэд зам барихыг эсэргүүцээгүй, гагцхүү Туул голын дээгүүр битгий бариач. гэх саналыг тавьж байгаа. Яагаад үүнийг хүлээн авч ярилцахгүй байгаа вэ?
  • Ерөнхий сайдад хүргүүлсэн бичгийн хариуг авах
  • Дээрх шаардлагуудыг хүлээн авахгүй бол хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг даруй шаардах.

Та сэтгэгдэл бичихдээ ёс бус үг хэллэг ашиглахгүй байхыг хичээнэ үү!

Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн