2026-03-31
1b9893efbb5dc72ee11680a65b514560

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.03.30/ Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын 40 гаруй гишүүн асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж, “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлав.

Монгол Ардын намын дарга Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Тэрбээр “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн  чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.Мөн дээрх бодлогыг боловсруулахдаа хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан үзсэнээ дэлгэрэнгүй тайлбарлав

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн