2026-03-30
tsagagaar1

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, цасан бүрхүүл хайлж, салхи шуургатай байгаатай холбоотойгоор хуурайшилын зэрэг нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:

  • Нэн их хуурайшилтай: Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн аюултай түвшинд хүрлээ.
  • Их хуурайшилтай: Ховдын зарим хэсэг, Баянхонгорын өмнөд, Ой, хээрийн бүс нутаг болох Архангайн зүүн, Хөвсгөл, Хэнтийн өмнөд, Дархан-Уул, Төв аймгийн зарим сумдаар, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар түймрийн эрсдэл их байна.
  • Дунд зэргийн хуурайшилтай: Сэлэнгийн нутаг, Хөвсгөл, Хэнтийн хойд сумдаар эрсдэлийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн