СЕХ-оос УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын 2020 оны парламентын сонгуульд бие даан нэр дэвших эрхийг саяхан баталгаажуулсан. Тэрээр 2020 оны 01-р сард өөрийн хүсэлтээр УИХ-ны гишүүний албан тушаалаасаа түдгэлзсэн билээ. Тухайн үедээ намаасаа гарч жирийн иргэний хувиар нэр бүхий гишүүдтэй тэмцэхээ илэрхийлж байсан юм.
Харин 05-р сарын 28-нд ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокуророын хүсэлтийг үндэслэн урьдчилан хорих шийдвэр гарч тухайн өдрийнхөө үдээс хойшдоо цагдан хорин 461-р анги руу авч явсан юм. Хуулиндаа хэрэв сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн горилогч этгээд нь нэр дэвшихээ эрхээ баталгаажуулсны дараа ямар нэг хэрэгт холбогдсон бол сонгуулийн сурталчилгааны хугацаа үргэлжлэх хугацаанд буюу санал хураалт дуусах өдөр хүртэл ямар нэгэн байдлаар цагдан хорих үйл ажиллагаа авахгүй хэмээн заасан байгаа. Энэ ч талаас нь харсан дэмжлэг өндөртэй нэр дэвшигчийг зориуд харлуулан гүтгэх үйл ажиллагаа явж байгааг үгүйсгэх аргагүй юм. Дараагийн шүүх хурал 06-р сарын 26-нд товлогдсон гэхээр хэнбугай ч ингэж хардах боломжтой.
Ямартай ч СЕХ-оос түүнийг сонгуульд оролцох боломж нь нээлттэй байгаа гэж мэдээллээ. Түүнийг цахим сүлжээнд дэмжигчид олон байна.
