“Туулын хурдны зам” төслийн талаар нарийвчилсан мэдээлэл сонсох хүсэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад хүргүүллээ.
Байнгын хорооны зарим нэг гишүүд ижил хүсэлтэй байгаа бөгөөд энэ асуудал дээр анхаарал хандуулж буй гишүүд цөөнгүй.
Жич: Өчигдөр өглөө 9 цагаас Төлбөрийн чадваргүйдлийн (дампуурал) хуулийн ажлын хэсэг хоёр цаг гаран хуралдав. Мөн 14 цагт Татварын багц хуулийн ажлын хэсгийн хуралд “хөндлөнгөөс” оролцов.
