Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл энэ долоо хоногт болсон 4.11 уулзалтын үеэр ойрын өдрүүдэд үүсээд байгаа үйл явдлын талаар байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн зүйлсээс гол санаа нь МАН-ын нам дахь дотоод үл ойлголцолд буруу этгээдүүд хариуцлагаа хүлээх, талууд ижил тэгшээр буруугүй гэдгээ нотлохын тулд хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулах ёстой гэв. Дэд сайтын хамтаар нүүрсний хэрэгт нэр нь дурдагдаж буй Бодь Интернэшнл компанийн үйл ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэж ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллээр яригдаж буй тул шалгуулах нь зүйтэй гэжээ.
