Авлига, албан тушаал, төсөв, татвартай холбоотой хэргийн талаар “шүгэл үлээсэн” иргэн хуулийн этгээдийг төрийн хамгаалалтад авах, урамшуулах зохицуулалтыг бий болгох хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. Шүгэл үлээгчийг 1 саяас 5 хүртэлх тэрбум төгрөгөөр урамшуулах эрх зүйн зохицуулалт бүрдэх юм.
“Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
