2026-03-28
Screenshot_26

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2026.03.27/ хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Дэлхий нийт, тэр тусмаа Монголын эдийн засаг, нийгэмд тулгамдаад буй хүндрэлийн үед эр зориг гаргасан хүсэлтийг нь хүлээн авах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзлээ. Иймд УИХ дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаж холбогдох хууль, тогтоомжийн дагуу өнөөдөр шийдвэр гаргах нь зүйтэй. Бүлгийн хуралд Удирдах зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг танилцуулна. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэх байх. Монголд төдийгүй дэлхийн олон оронд Ойрхи Дорнодод, бүс нутагт болж байгаа геополитиктой холбоотойгоор нефтийн үнэ болон эрчим хүчний хямралууд, түүнийг дагасан үнэ ханш гээд олон хүндрэл бий болж байна. Энэ үед эх орон, ард түмний эрх ашгийн төлөө Ерөнхий сайдын хувьд ийм шийдвэр гаргах нь зүйтэй гэдгээ өөрөө илэрхийлсэн”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн