Хэдхэн хоногийн дараа улс төрийн намуудын аль нь ирэх 4 жилийн хугацаанд сонгогдон ажиллахаа үзэх гэж байна. Харин хуулиасаа болсон уу яасан урталчилгааны хугацаа эхлээд аль хэдийнэ 8 хоног өнгөрчихөөд байхад намын дарга нар нэг л чимээгүй ажиллаж байгаа гэлтэй таг чиг байна. Иргэд сонгогчид ч гайхаж байгаа нь илт.
Энэхүү мэдээллээрээ УИХ-ын сонгуульд намын дарга нар аль тойргоос нэр дэвшиж байгааг танд сонирхуулъя.
Ардын намын дарга У.Хүрэлсүх: 18-р тойрог буюу Хэнтий аймагт,
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: 26-р тойрог буюу Нийслэлийн Баянгол дүүрэгт,
Хүн намын дарга Б.Найдалаа: 25-р тойрог буюу Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт,
Шинэ нам, Эвсллийн дарга Ж.Батзандан: 23-р тойрог буюу Нийслэлийн Баянзүрх дүүрэгт,
Ёс зүй намын дарга Б.Насанбилэг: 14-р тойрог буюу Төв аймагт,
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт тус тус нэр дэвшиж байна.
