Зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр тээвэрлэлт хийж байна

Нийслэлийн хэмжээнд зам талбай цэвэрлэгээ үйлчилгээний 38, хог тээврийн гэрээтэй 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Дүүрэг бүр Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөгдсөн хогийн цэгийн байршлыг тогтоон тээвэрлэлтийн хуваарийг баталж, мөрдөн ажиллуулдаг. Мөн зуслангийн бүсэд зөвшөөрөгдсөн хогийн цэгээс өдөр бүр 05:00-19:00 цаг хүртэл хогны машин тогтмол тээвэрлэлт хийж байна

Дэлгэрэнгүй

III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замын тэг байдал алдагдсан, суулт үүссэн хэсгийг засварлаж, асфальт бетоноор хучина. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг […]

Дэлгэрэнгүй

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр /2024.06.11/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар Монгол Улсын урт хугацааны […]

Дэлгэрэнгүй

Австралид “Ажиллах болон амрах” визээр зорчих 18-30 насны иргэдийн хүсэлтийг долдугаар сарын 1-нээс авна

Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай тус улсаас мэдэгджээ. Сануулахад 18-30 насны 100 залуу Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон билээ. “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага хангасан Монгол Улсын иргэн виз […]

Дэлгэрэнгүй

Долдугаар сарын 1-нээс эхлэн түр хугацаанд оюутны U-Money картын хөнгөлөлт үйлчлэхгүй

Их, дээд сургуулийн оюутнуудын зуны амралт эхлэж байна. Иймд түр хугацаанд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх үйлчлэхгүй болохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газар /НТБГ/-аас мэдээлэв. Тодруулбал долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд хөнгөлөлт үйлчлэхгүй тул картаа цэнэглээд зорчих боломжтой юм. Нийтийн тээврээр зорчих картыг гар утасны аппликэйшн болон автобусны буудлын ойролцоох цэгүүдэд цэнэглүүлж болно.

Дэлгэрэнгүй

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийг зургаадугаар сарын 15-н хүртэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуулийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна. Тиймээс 2024 оны зургаадугаар сарын 15-ныг хүртэл оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, […]

Дэлгэрэнгүй

Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ

Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хил дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна. […]

Дэлгэрэнгүй

Мэдээ баннер нийтлэх үнийн санал

Та бүгд их хурлын гишүүн гэх хариуцлагатай үүргийг 4 жилийн турш хүлээхээр бэлтгэл хангаад байна. Тун хариуцлагатай жилүүд үргэлжилнэ. Мэдээж хэн нэгний сэтгэлд хүрч өөрийгөө таниулахын хувьд бол гишүүний эхний он жилүүд хангалттай санагдахгүй. Тиймээс та бүгдийн хэн нэг нь их хурлын гишүүн болж чадвал зорьсон мөрийн хөтөлбөрөө заавал хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид бүгд нэг […]

Дэлгэрэнгүй

Төвийн дүүргүүдэд ус соруулах насос хүлээлгэж өглөө

Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр төвийн дүүргүүд болон зарим чиг үүргийн байгууллагуудыг ус соруулах насосоор хангалаа.  Тодруулбал болзошгүй үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Геодизи, усны барилга байгууламжийн газар болон Баянзүрх, Чингэлтэй, […]

Дэлгэрэнгүй

“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар мэдээлэл өгөв. […]

Дэлгэрэнгүй