Энхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавина

Энхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавина

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр холбогдох албаныхантай хамт борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавихаар ажиллаж байна. Тодруулбал, Энхтайваны гүүрний доод талын авто замд ус тогтож, авто машин зорчиход хүндрэл үүсгэдэг. Тиймээс тус байршилд тогтсон усыг соруулж, маргааш үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавихаар боллоо. Ингэснээр усны хаялга руу орж буй ус эргэж хальж гарахгүй.

Дунд голын усны түвшин нэмэгдэхээр тухайн гол руу хаяж байгаа усны хаялга нь буцаж хальж, ус тогтон, автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм. Үүний гол шалтгаан нь Дунд голын хоёр талаас нь шахаж барилга барьсан бөгөөд сүүлийн 10-20 жил тус голын лаг хагшаасыг цэвэрлээгүйгээс үүдэн хамгийн багадаа нэг метрээс дээш усны түвшин өргөгдсөн байна. 

Мөн “Хүннү 2222” хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтсон байсныг соруулан, ус соруулах насосын ашиглалтыг цаашид Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцахаар болсон. Тухайн байршилд 24 цагаар ажилладаг мэдрэгчтэй насос тавих төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн уг хорооллын хойд талд зураг төсөл гарган АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байршлын дундуур усыг гаргахаар зөвшилцжээ. Энэ ажил ирэх долоо хоногоос эхэлнэ. 

Сэтгэгдэл

  1. Simonne Kinkle IP 46.232.115.101

    Great amazing things here. I am very glad to peer your article. Thank you so much and i am looking ahead to touch you. Will you please drop me a mail?

    https://www.droversointeru.com