Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн УИХ-ын сонгуулийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр 07:00-22:00 цаг /орон нутгийн цагаар/ хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт авна.
Тиймээс 2024 оны зургаадугаар сарын 15-ныг хүртэл оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх хүсэлтээ өгч, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатайг СЕХ-ноос санууллаа.
Өнөөдрийн байдлаар 33 улсад суугаа 4,746 иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ.