Л.Оюун-Эрдэнэ: Ардчиллын хоёр дахь давалгаа болсон реформ бидэнд зайлшгүй шаардлагатай

Л.Оюун-Эрдэнэ: Ардчиллын хоёр дахь давалгаа болсон реформ бидэнд зайлшгүй шаардлагатай

МАН-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жилийг эхлүүлэх үнэт зүйлийн түүчээ болсон МАН шинэ зууныг ялалтаар эхлүүлэх хариуцлага хүлээсэн нэр дэвшигчдээр багаа бүрдүүлэн 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа ийнхүү эхлүүллээ. Тус намын сонгуулийн сурталчилгааг нээж, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн юм. 

Тэрбээр “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй. Өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж нийгмийн салбар бүрийн дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан нэн шинэ парламентын эрэн үеийг та бид хамтдаа эхлүүлж байна.

Улс орон бол хүний биетэй адилхан амьд организм. Эд эс эрхтэн бүхэн эрүүл байж цусны эргэлт хурдасч дархлаа хэвийн байж, эрүүл эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил гэдэг цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй цаг алдан зууралдах биш суурь шалтгааныг зөв оношилж суурь реформыг цаг алдалгүй хийх ёстой” хэмээн үгийнхээ эхэнд тодотголоо.