Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2013 оноос эхлэн сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, инженерчлэл болон хиймэл дагуул бүтээх зарчимд суурилсан технологийн “КАНСАТ” үндэсний тэмцээнийг зохион байгуулж буй.
Өнөөдөр тус тэмцээний эхний шатны хэлэлцүүлэг боллоо. Эхний шатны хэлэлцүүлэгт нийт 36 багийн 200 гаруй сурагчид оролцсоноос 29 баг шалгарсан юм. Дараагийн шатны хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд “Нисэх бэлэн байдлын хэлэлцүүлэг” сэдвийн хүрээнд багууд бичил хиймэл дагуулаа хөөргөн өрсөлдөнө.