Монголын улс төрийн түүхэнд сүүлийн 30 жилд идэвхитэй ажилласан Ардчилсан нам энэ цагт 2 хуваагдаад байгаа билээ. 2020 оны сонгуульд намдаа ялалт авч ирж чадаагүй гэж үзэн С.Эрдэнэ дарга нь өөрийн эрх мэдлийг шилжүүлж албан тушаалаа хүлээлгэн өгч байсан удаатай. Тун удалгүй үүргийг нь түр орлон гүйцэтгэж байсан ЕНБД асан өдгөө УИХ-ын гишүүн АН-ын тамганд үндэслэн шинэ нам үүсгээд удаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй хуучин дарга С.Эрдэнэ нь намын дүрэм баримт бичгээр албажуулан намаа авч үлдэх санаатай хэсэг нөхдийн хамт үндсэн намаас салснаар ийнхүү 2 талд хоёр хэсэг Ардчилсан нам бий болоод буй. Энэ хоёр хэсэг нь өөр өөрсдийн дотоод сонгуулийн явуулж сар хүрэхгүй хугацааны өмнө шинээр намын дарга нараа тодруулсан. Тувааны АН-ын дарга нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болсон бол Эрдэнийн АН-ын дарга нь НИТХ төлөөлөгч М.Тулгат болсон. Харин энэ хоёр эрхмийн аль алийг нь одоогоор улсын дээд шүүхээс албажуулж батламжлаагүй. Тиймээс намуудын зүгээс тун удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь ч тодорхогүй болоод байгаа юм. Гэвч цаг нь тулсан учир өөрсдийн итгэл үнэмшлээр мөн л ерөнхийлөгчийн соонгуульд нэр дэвшигч нарыг дотоодоос тодруулж олон нийтэд зарласан юм.
Харин хоёр хэсэг намууд хэзээ нийлж асуудлыг нэг талдаа гарган шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Уг нь 30 жилийн түүхтэй нам асуудлаа шийдчихвэл Цогтгэрэл дарга нь байна уу, Тулгат дарга нь байна уу хөдөө орон нутгаас чин сэтгэлээсээ намаа дэмждэг жирийн гишүүдэд огт хамаагүй юм.