Улсын онцгой комисс, ЭМЯ, ХӨСҮТ -ийн 11 цагйн хамтарсан мэдээллээр нийт тохиолдол 197 байгаагаас эдгэрсэн 95 хүн байгааг онцоллоо.
6-р сарын 12-нд дөрвөн лабораторид 326 хүнд шинжилгээ хийхэд корона вирус илрээгүй. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлвэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна гэсэн юм. Мөн өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт эмчилгээнд байна гэж мэдэгдлээ.
Тусгаарлах байрны ажиглалтанд 535 хүн шинээр орж 157 хүн гарч гэрийн ажиглалтанд шилжсэн, одоогоор ажиглалтын байранд нийт 2057 хүн байна.