Короана вирусын халдварын тохиолдол 194 байна. Үүнээс 87 хүн эдгэрсэн бол яг өнөөдрийн байдлаар 107 хүн эмчлэгдэж байна. Үүний 91 нь хөнгөн, 16 нь хүндэвтэр байдалтай байна. Мөн өнөөдөр 2 хүн эдгэрч дараагийн шатны эмнэлгийн байгууллагад шилжжээ.
Ямартай ч Сидней хотоос Улаанбаатарын нислэгээр ирсэн 262 хүнээс анхан шатны шинжилгээгээр корона вирус илрээгүй байна.
Мөн улсын онцгой комиссын зүгээс БНСУ руу дахин онгоц илгээж зүүн өмнөд азийн орнуудаас Монгол иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа талаар мэдээллээ.