Монгол Улсын хэмжээнд 2 сая 238 мянган сонгогч бүртгүүлжээ

Монгол Улсын хэмжээнд 2 сая 238 мянган сонгогч бүртгүүлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2024.06.10/-аас албан ёсоор эхэлж байна. Нам эвсэл, нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороон дээрээс нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлнэ. 

Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуульд нийт 2 сая 238 мянган иргэн санал өгөхөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ. 

13 тойргоос хамгийн  олон сонгогчтой тойрог нь БЗД бөгөөд нийт 275,226 сонгогчтой байна.

Удаах нь СХД 228,690 сонгочтой,

СБ, ЧД-ийн хамтарсан тойрог 206,134 сонгогчтой,

Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хамтарсан тойрог 204,178 сонгогчтой,

Булган, Хөвсгөл, Орхон 201,041 сонгогчтой байна.

Харин хамгийн бага нь Багануур, Багахангай, Налайх дүүргийн тойрог 49,384 сонгочтой, Баян-Өлгийн тойрог 69,075 сонгогчтой байна.