Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр төвийн дүүргүүд болон зарим чиг үүргийн байгууллагуудыг ус соруулах насосоор хангалаа.
Тодруулбал болзошгүй үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Геодизи, усны барилга байгууламжийн газар болон Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргүүдэд ус зайлуулах насос хүлээлгэн өгч байна.