Энэ удаагийн УИХ-ын сонгуульт Н.Номтойбаяр гишүүн асаны толгойлж байгаа үндэсний эвслээс 76 хүний нэрийг дэвшүүллээ. Ингэхдээ жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа удаалж, гуравт Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсчээ. А.Ундраа гишүүн асаны хувьд эвслийнхээ эмэгтэйчүүдийг төлөөлж буй гэдгээ тодотгож байна. Н.Номтойбаярын хувьд эвслийнхээ улс төрийн чиг баримжааг хэлэхдээ аль нэг намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж нээлттэйгээр санал тавьсан гэдгээ тодотгоод байгаа. Тиймдээ ч олон намын төлөөллөөс энэхүү эвсэл бүрдэж байна. МАН-ын төлөөлөл, ХҮН намын төлөөллүүд жагсаалтын эхэнд багтсан байгаа тэрээр тодотгож хэллээ.
Жагсаалтын эхэнд багтаж байгаа хүмүүсийн хувьд тойрогт өрсөлдөж буй дэвшигчдээс 1/2 харьцаагаа шууд хамаарч сонгогдох тул хариуцлагатай байж шууд дэмжиж оролцох нь дамжиггүй юм.
aay