Энэ өвлийн сүүлээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар өндөр суудлаас Нийслэлийн засаг дарга болж шуурхай шилжсэн билээ. Тэрээр хотын дарга болох үеэрээ хүндтэй цаг үед засгийн газрын тэргүүнээс үүрэг авч энэ албан хашихаар боллоо. Миний бие энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж хэлж байсан юм. Ойрын өдрүүдэд намууд нэр дэвшигчдээ дотоод хурлаараа сонгон баталгаажуулаад байна. Харин МАН-ын жагсаалтад Х.Нямбаатарын нэр байхгүй нь хэлсэн амандаа хүрснийг нь бататгаж байна. МАН ялвал хотын дарга хэвээрээ үлдэж одоо яриад байгаа метроны асуудлаа дуусгах эсэх нь харин эргэлзээтэй байх болов уу.